Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ
Өрөөлийн шидсэн чулуу
Өр зүрхийг минь онохгүй.
Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ
Үдшийн жихүүн салхи намайг
Торох үгүй нэвтлээд л...
Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ
Гэрэлд дураараа уусна
Сүүдэр ч үгүй.
Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ
Чих үл сонсоно
Чимээ аниргүй.
Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ
Өрөөл рүү шидэх чулууг
Атгаж үл чадна.
Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ
Өрөөл дээр тусах нарны гэрлийг Сүүдэрлэж үл чадна.
Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ
Дайсан ч үгүй, садан ч үгүй
Тачаал, шунал, уур үгүй.
Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ
Тулах ч үгүй, торох ч үгүй
Тув тунгалаг.
Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ
Өнгөт орчлонгийн үзэгдэл бүхнийг
Өөртөө уусгана.
Өөрийгөө би хоосон хэмээн сэтгэнэ...
миний хоосон байдал жинхэнэ хоосон биш байжээ. Учир нь би хэн ч биш гэсэн дүр үзүүлж байж. Тэгсэн хирнээ би өөрийгөө хэн бэ гэдгээ мэдэж байсан. Үнэн хэрэгтээ би бол хэн ч биш, би бол номхон хүлцэнгүй, эгэл хүн гэх тэр бодлоороо өөрийн би хэмээх сэтгэлээ улам томруулж, хүч өгч байж. Энэ жил би жинхэнээсээ ядуу боллоо. Энэ жил би өөрийн би хэмээх сэтгэл болон өөрийгөө өргөмжлөхөө бүр мөсөн больсон. Энэ жил би номхон хүлцэнгүй байх гээчийг ч мартсан. Энэ жил би, би хэмээх сэтгэлгүй байх тухайг ч мартсан. Энэ жил би үнэхээр хоосон боллоо.
ReplyDeleteмэдээж энэ хоосон, жинхэнэ хоосон гэдэг өмч хөрөнгө, мөнгө төгрөг, энэ дэлхий дээр эзэмшиж болох зүйлтэй хамаагүй. Жинхэнэ ядуурал гэдэг нь хүсэл тэмүүлэл бүр мөсөн алга болж, би хэмээх бодол сэтгэл оргүй алга болохуй юм.
Тэр бүү хэл Бурхантай уулзсан ч асуулт асуухааргүй болдог. Тийм гүнзгий хоосрол ядуурал бол жинхэнэ хамгийн агуу баяжилт юм.
жинхэнэ хоосрохын цагт блог хөтлөхөө, бас коммент бичихээ ч болино. одоо бол хоёулаа би эгэл хоосон би гэх үзэлгүй хүн гэж өөрийгөө хөөрөгдөөд нэг нь блог , нөгөөх нь коммент бичээд л сууж байгаа, гэхдээ энэ бичиглэлүүд бусдад тус болох байх, бас хоёуланд маань ч тус болж байгаа, нэгэн цагт жинхэнээсээ хоосон болох гэгээн гэрэлт мөч ирэх нь дамжиггүй
ReplyDelete