Sunday, May 26, 2013

Хойд төрлийн тухай

Зарим хүмүүст хойд төрөл гэхээр үлгэр домгийн юм шиг л санагддаг байх. Хүн үхсэний дараа хүүр болсон бие нь устаж алга болдог. Харин ухамсар нь хаачдаг вэ? Ухамсар дүрст бус зүйл тул бидний таван мэдрэхүйд мэдэгдэхгүй далд юм. Хойт төрөл гэж бий юу, үгүй юу гэдэг маань ухамсарын үргэлжлэл тасрах уу, үгүй юу гэдэг дээр л тулна. Ухамсарын үргэлжлэл тасардаг гэвэл эхийн хэвлийд дөнгөж тогтсон үрийн ухамсар хаанаас ирсэн бэ гэсэн асуулт гараад ирнэ. Мөн ямар ч үржлийн процесс явагдахгүйгээр чийгнээс төрдөг өт хорхойнууд байдаг. Тэдний ухамсар хаанаас ирсэн бэ гэсэн асуулт ч мөн ялгаагүй тавигдана. МУИС-т байхад философи ордог нэг багш хичээл орж байхдаа, нохойд ухамсар байхгүй гээд гүрийгээд байж билээ.

(Жич: Энэ page цэцэн мэргэнээ бусдад гайхуулагч, сэтгэлгээгээ хэн нэгэн их мэдэгчид тушаагаад толгойгүй болчихсон эсвэл өнгөц мэдрэмж төдий ухамсарын хойноос аз жаргал гэж хөөцөлдөгч, өндөр уулнаа оршоод бусдыг омог төгөлдөр нүдээр болгоогч нарт огтхон ч зориулагдаагүй.
Юмсыг шинжлээд сайн муу, үнэн худлыг ялгагч оюун төгөлдөр, шударга оюунаар оршигч тийм л хүмүүст зориулагдсан page болой.)

2 comments:

  1. Нохойнд ухамсар байгааг яаж мэдэх үү?
    Ер нь ухамсар гэж юу вэ л гэдэг дээр эргэлзээд байгаа юм.

    ReplyDelete
  2. Blog admin: Нохой ухамсаргүй болчихвол мод чулуунаас ялгаагүй болчихно. Ер нь ухамсар, ухаан, сэтгэл, оюун гэдэг нэг л зүйлийн нэр юм. Нохой эзэндээ дасаж байна. Энэ юуг харуулж байна вэ гэвэл нохойд сэтгэл байна гэсэн үг. Нохой чулуу болон булууны яс хоёрыг ялгаж ясыг нь идэж байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл нохойд ухаан байна гэсэн үг.

    ReplyDelete

comment