Tuesday, January 22, 2013

Аз жаргалтай төгсгөл :)

Бид нар дотоод сэтгэлээрээ амар амгалан амьдрахын тулд оюун санааны эрэл хайгуул хийх хэрэгтэй. Яг яах ёстой вэ гэвэл: дотоод сэтгэлийн амгаланг хэрхэн яаж бий болгох, дотоод сэтгэлийн амар амгаланг эвдэгч уур, шунал, мунхаг зэргийг хэрхэн багасгах (арилгах), улмаар дотоод сэтгэлийн амгалангаа хэрхэн хадгалах зэргийг зөвөөр таниж мэдээд, мэдсэнээ хэрэгжүүлэх буюу өөрөөр хэлбэл оюун санааны дасгалууд хийж амар амгаланд суралцах хэрэгтэй юм. Залуу нас, бие махбодийн таашаал хязгаарлагдмал тул тийм ч их итгэл найдвар хүлээлгэх зүйл биш юм. "Хаа ч явсан цуг гэж мэдээрэй" гэдэг шиг, бид хаана ч, ямар ч явсан оюун санаатайгаа (ухамсартайгаа) хамт байна. Бие хаа ямар ч чадалгүй болж, өвчин баашинд ороогох өтөл нас хэзээ нэг ирэх тул тэр үед сэтгэл амар амгалантай байвал аштай юу даа: жинхэнэ аз жаргалтай төгсгөлөөр буюу амар амгалантай [харамсах зүйлгүй сэтгэл ханамжтайгаар] үхлийг угтана шүү дээ :)

1 comment:

  1. оюун санааны дасгалууд хийх гэдэгт ямар дасгал байдаг бол... нэг дор доржид уурлаж бас доржийг энэрч чадахгүй нэг тиймэрхүү төрлийн дасгал болов уу.

    ReplyDelete

comment