Хүн бүр ухамсартай ч, хүн бүр харилцан адилгүй араншинтай байдаг. Нэг эхээс төрсөн хоёр ихэр хүүхдийн ааш араншин ч адилгүй байдаг. Аав хүү хоёрын зан араншинд төстэй зүйл байдаг ч бүх талаараа ив ижилхэн байдаггүй. Ээжтэйгээ, аавтайгаа адилгүй араншинтай хүүхдийн ухамсар хаанаас ирсэн байж таарах вэ? Эхээсээ ухамсараа өвлөж төрсөн бол эхтэйгээ л ижилхэн зан араншинтай байх ёстой. Хэрвээ бурхан бүтээсэн бол ямар ч утгагүй болно: эрх чөлөө, жаргал, зовлонгийн тухай асуултууд өнөөх бурханыг ямар ч хариултгүй болгож онигоонд оруулна. Ухамсар алимнаас, модноос, галнаас, уснаас, нарнаас үүссэн гэвэл, хүнээс 15 толгойтой, ногоон арьстай сайн үүлдрийн үнээ төрсөнөөс ялгаагүй утгагүй хэрэг болно. Ухамсар хаанаас ирсэн байх вэ?
Шинэ бичлэгийг хүлээж байна. гар утаснаас үздэг болохоор comment бичиж болохгүй юм.
ReplyDeleteУхамсар бидний оюун санаанд өөрөө бүрэлдэн тогтдог байхаа. бурхан гэж байхгүй гэж Будда хэлсэн. Тэгэхээр ухамсар бол зүгээр л бидэнд байгаль хоол хүнсээр дамжуулж өгөөд тэрийг бид хөгжүүлдэг байхаа.
ReplyDeleteойрд танайхаар орсонгүй. миний бодлоор ухамсар нь 5 мэдэрхүйгээр дамжин бий болж байгаа сэрэл мэдрэмж юм болов уу даа
ReplyDeleteминий бодол:
ReplyDeleteухамсар бол оршихуй юм. тэр байдаг, зан араншин бол мунхаг харанхуй хэдий гүнзгий байнав, төдийчинээ зан аоаншин хурц тод, элдэь илрэл их,ухамсар хэдий чинээ өндөр байнав,өөрөөр хэлбэл гэрэл гэгээ хэдийчинээ их байнав, зан араншин гэх мэт хувь чанаруудын тод хурц илрэлүүд тэр хэмжээгээр бүдгэрч, төгс гэгээрсэн бодгаль буюу ухамсарын хамгийн өндөр түьшинд хүрсэн тэр оршихуй зан чанар гэх мэт хувь чанараасаа бүрэн хагацаад ертөнц дахинтай нэг болох ажгуу
хаанаас ирэхвдээ, тэр бол чи юм. чи бол мэдээж махбод биш, түүнийгээ мэдэж ч байгаа, оюун ухаан ч бас биш юм, чи бол ухамсар юм, чи бол тэр, чи үхсэн ч арилдаггүй тэр юм бол чи, харин тэр бол ухамсар ингэж л боджийн
ReplyDelete