Friday, August 31, 2012
Паник, баачка, нисдэг сармагчин, Обама, бөө, дотоод сэтгэлийн, бодот туршлага
Зарим хүмүүс стресс бол хотжилтынх гэх. Хувь хүн өдөр тутам, өөрийнхөө дотоод сэтгэлийг арчлаад байвал хотод ч тэр, хөдөөд ч тэр, ер нь хаана ч байсан стресст автахгүй байж болно шүү дээ. Энд би ямар нэгэн онолын тухай уйтгартай юм бичих гээгүй: гадаад нөхцөл байдлаас болоод паникдаад байгаа бол асуудлын гол нь гадаад нөхцөл байдалд биш гадаад нөхцөл байдлыг паниктаж хүлээж аваад байгаа тэр нөхрийн дотоод сэтгэл-ухамсар-оюун-санаанд байдаг гэдгийг л хэлэх гэсэн юм. Випашяна бясалгалд суувал үүнийг үг, ярианы төвшинд биш дотоод сэтгэлийн бодот туршлагын төвшинд мэдрэх/ухаарах болно. Энэ сурталчилгаа биш шүү! It is my own expereince! Тал захтай дээл асаасан мэргэчин баачка ч юм уу, эсвэл хэдэн литер архи уугаад ч согтддоггүй бөө баачка таны урьд өнгөрүүлсэн амьдралыг нүдэнд чинь харагдтал ярьж болох юм. Эсвэл НАСА-гийнхан Марсаас нисдэг сармагчин олоод баа*ыг нь химийн урвалд оруулаад пиво гаргаж аваад, түүнийг нь Обама уугаад, тасрангуутаа Элбэгдорж гуай руу утасдаад нүүрийг нь гараараа хаасандаа уучлал гуйж ч болох юм. Гэхдээ эдгээр нь дээр өгүүлсэн бясалгалаас төрөх дотоод сэтгэлийн бодот туршлагын хажууд бол нохойн баа* л гэсэн үг. Ай хөөрхий гэж...
Жич: Энэ бичвэрт орсон зарим нэг үгсийн тухай ямар нэгэн гомдол, шүүмж хүлээж авахгүй гэдгээ шууд хэлчихье!
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment
comment