Нэг нөхөр миний цайны аягыг авсанаа шалан дээр цохиж байна. Яадаг муу дурак вэ гэж бодоод аягаа бушуухан булааж аваад эргүүлж тойруулж харлаа. Ашгүй эмтэрсэн юм алга. Нөгөө дуракаас аягаа хол гэгч нь тавиад сүрхий гэгч нь шомбойгоод суув. Энэ бүхэн маш хурдан болж өнгөрсөн. Тэр цайны аягаа би 35 целсийн халуунд амь тавин явж байж ойролцоох суурингийн сүпермаркетаас 100 рүпийгээр худалдаж авсан юм. Муу дуракад хаглуулчихсан бол хайран юм болохоор байсан байгаа биз? Хэсэгхэн хугацааны дараа нөгөө нөхөр өөрийнхөө аягаар шалан дээр цохилоо. Энэ чинь одоо яагаад тэнэгтээд байгаа дурак вэ гэсэн шүү бодсоноос биш аяга маяга нь хагарчихвий нтр гэж сүрхий сандарсангүй. Энэ зуур нөгөө мангар чинь яриа өдөж байна аа: "Үнэндээ энэ хоёр аяга хоёулаа ижилхэн. Чиний минийх гээд бодчихсон аягаар шалан дээр цохиход чи яаж сандарснаа анзаарав уу?" гэдэг юм даа... Ёооо... Ёстой эвгүй байдалд орсон байгаа биз... Ёстой юу юугаа ч мэдэхгүй нусаак гэж боддог байсан баачкаа ийм овоо гар байсныг би яаж мэдэхэв дээ. Ёстой хүнийг гаднаас нь хараад танихгүй гээч болсон.
Энэ бол "би, минийх, манайх" гэх жижигхэн тойрогт амьдардагийн минь тод баталгаа. Намайг оруулаад ихэнх хүмүүс сэтгэл оюуны хувьд би, минийх, манайх гэх маш өчүүхэн орон зайд амьдардаг. Бас болоогүй ээ тэр муу жижигхэн шоронгийн өрөө шиг юмаа Бурханы орон зай гээд бодчихсон. Гүй ээ одоо ингээд бодчихоор чинь зовохгүй гээд хаачихав дээ... Ай хөөрхий гэж...
хэхэ, funny, but teaching some important thing
ReplyDelete