Tuesday, June 5, 2012

Шинжлэл төгс оюун ухаан

"Өөртөө итгэлтэй бай", "өөртөө итгэлтэй өөдрөг алха" гээл дандаа хошгоруулсан үгсийг өгүүлэгч өнгөц төдий мэдрэмжиндээ хууртаад хүсээгүй үр дүнг амсах тохиолдол байдаг. Өнгөц төдий мэдрэмжиндээ ар шилээ харуулж, бодит байдлыг таньсан шинжлэл төгс оюун ухаандаа найр тавин хандсан бол арай дээр үр дүнд хүрэх байж дээ гэдгийг ухааруулсан сайхан сэтгэлтэй энэтхэг өвгөн түүний ачийг юутай ч зүйрлэшгүй. Тийм сайхан сэтгэлтэй өвгөн урьд амьдарч байсныг хэлж өгсөн дандаа л мишээж байдаг багш нарын ач түүнээс ч илүү. Өөрөө өөртөө хууртаад, өнгөц төдий мэдрэмжиндээ хууртаад алдар нэр, авгай хүүхэн, архи дарс гээд явсан бол би гэдэг хүн өдийд ямар амьтан явж байгаа бол гэж бодохоос яс хавталзана. Ингээд бодохоор бусдад сайн сайхан бүхнийг заан сургаж үлгэрлэн үзүүлдэг тэр сайхан сэтгэлтэй хүмүүст талархахгүй байхын аргагүй. Явж явж энэ бүхэн өөрийг умартсан бусдыг гэх сайхан сэтгэл хийгээд юмсын бодит байдлыг таньсан билиг ухаан хоёроос гарч байгаа нь гайхалтай. Ай хөөрхий гэж... Нэг л мэдэхэд үхэх өдөр ирнэ. Ирээгүйгээс айхгүй байхын аргагүй. Энэ орчлон дээр итгэл найдвар хүлээлгэж болох зүйл тун цөөн байдаг. Үргэлж хамт байх юмшиг санасан хүмүүс намар болохоор навч шарлаад унадаг шиг алга болно. Өч төчнөөнөөр нь тоолох их хөрөнгө мөнгө хураахнаа ч ганцхан насны гэдсийг тэжээхээс өөр өөрт ашиг байхгүй. Хүн бүр шинжлэл төгс оюун ухаандаа итгэх болтугай.

2 comments:

  1. ижилхэн бодолтой хүнийг үгийг унших сайхан байна, http://gegeerehui.blogspot.com/

    ReplyDelete
  2. сайхан сэтгэлтэй бас мундаг багш нартай учирдаг. урд насны ерөөл, буяны үр дүнд учирсан сайхан учрал. өөрөө бас ойлгон, хэрэгжүүлж авах чадвар сайтай байна гэдэг бас л урд насны буян. тийм сайхан сэтгэлтэй бас чадварлаг багшид шавь болохсон.

    ReplyDelete

comment