Friday, August 31, 2012
Паник, баачка, нисдэг сармагчин, Обама, бөө, дотоод сэтгэлийн, бодот туршлага
Monday, August 27, 2012
дахид нэг шүлэг гиншив
Энэ хорвоо
Энгүүн бүхнээр хоосон болохыг
Өөрөөсөөн мэдээд
Үхлийг хүлээх зуураа
Өрөөлийг жүжигчин болгоод
Өөрийгөө найруулагч болгоод
Өнгө өнгийн тайзан дээр
Өөрийн жүжгийг тавина.
Өөрийгөөн зугаацуулна.
Найруулж тавьсан жүжигт минь
Наймхан дүр байдаг ч
Улиг болсон хайр дурлал
Учрал хагацал
Атаа жөтөө
Шунал тачаал
Алив ертөнцийн явдал бүхнийг
Амилуулна.
Ганц л хэцүү үзэгдлийг
Гоодам бурханаар бүтээлгэнэ.
Гайхамшигт энэ үзэгдлийг харин
Гайхан бишрэгч нь ховор.
Жүжиг бүхнээ үхлээр төгсгөж
Зүүд мэт амьдарлын үнэнг
Tунхаглана.
Үзэгчид харин төлбөр болгож
Өөртөй минь адилaap
Айдаст автана.
Tuesday, August 7, 2012
Дахиад үхлийн тухай...
Айж сандрахгүй, хоргодож моргодохгүй, гуниж гутралгүй тайван амгалантайгаар, нэг тийм: их ажил амжуулчихаад сэтгэл ханамжтайгаар амардаг шиг үхэх нь үхэж байгаадаа ч, үлдэж байгаадаа ч сайн байдаг байх. Бид нар яг л хоолоо зажилаад залигдаг шиг хэзээ нэг үхлийг бодьтойгоор, гарцаагүй мэдэрнэ. Гарцаагүй тохиох зүйлээс зугталгүйгээр хүлээж авах бэлтгэлээ базаах нь ухаалаг хэрэг юм. Үргэлж амьд байх юм шиг, үхэхгүй юм шиг амьдрах нь хядхан, бохир хоолны газар өдөр бүр чанаргүй хоол идэх шиг эцэстээ ямар ч сэтгэл ханамжгүйгээр үхэх шалтгаан болдог байх... Сэтгэл ханамжтайгаар үхэх тийм сайхан, тэнгэрлиг, хийморилог үхлийг хүн бүхэнд ерөөе.