Wednesday, March 7, 2012

Татаад бай! Уугаад бай!

Зулай гишгэж төрсөн дүү (бацаан) тамхи татдаг бололтой. Миний уушигны маш нимгэн цулцангууд болон миний эргэн тойрны хүмүүст миний татсан тамхины утаа маш их хортой юм байна гэдгийг ухааран ухаан дутаж байгаа бол ухаартлаа татаад байх хэрэгтэй. Архи, тамхи нь амь нас эрүүл мэндэд хортой юм байна гэдгийг ухаарах ухаан дутаж байгаа бол ухаартлаа уугаал, татаал байх хэрэгтэй. Залуу хүний чимэг гэж үзээд хамаг биенийхээ ясыг тараах шахам байж зовж төрүүлсэн эхийнхээ сэтгэлийг ч хайхрах хэрэггүй татаад байх хэрэгтэй. Миний амьдрал, миний юу хийх нь эд нарт хамаагүй гэж үзээд өөрийн чинь төлөө л гэж хэлж байгаа үгийг нь нэг чихээрээ оруулж нөгөө чихээрээ гаргаад залуу хүний чимэг болсон архи тамхиа хэрэглээд байх хэрэгтэй. Хожим элэгний цериоз, хатуурал, хорт хавдар, уушигны хорт хавдар тусаад өөртөө ч, бусдад ч ашиг тусгүй юм хийж байснаа ухаарах хүртлээ уугаал татаад байх хэрэгтэй. Ухаан тутаж байгаа бол ухаарах хүртлээ хэрэглээд бай. Өөрийн чинь төлөө ямар их хүн санаа тавьж, сайн сайхныг хүсэж байдгыг азаарах ч хэрэггүй. Юу сайхан дур сайхан, Татаад бай! Уугаад бай!


Published with Blogger-droid v2.0.4

1 comment:

  1. Би бас ганц дүүтэйн хувьд энэ бичлэгийг үзээд их харамсах шиг болов.

    Би өмнө нь бурхны сургаалыг энгийн үгээр, одоогийн залуучуудын ярьдаг амьд хэлээр бичихгүй байгаа нь залуучууд уншихгүй сонирхохгүй байгаагийн бас нэг шалтгаан гэж их ярьдаг байлаа гэхдээ чиний түүнээс хойших нийллэлүүдийг уншаад үзэхэд үнэхээр одооны ярьдаг залуучуудын хэллэг ашигласан байна маш баяртай байна гэхдээ би тэр үед хэлэхдээ арай ч "баагий" "гар" "бацаан" гэж хэрэглэж бичээсэй гэж бодож байгаагүй юм. Зөвхөн хуучирсан үг хэллэгийг орчин цагийн үг хэллэгээр бичээсэй л гэж ярьж байсан билээ. Жишээ нь бүлгээ гэхийг билээ, инагши сонс гэхийг наашаа сонс гэх мэтээр бичвэл л гэж бодож байлаа.

    Гүэ тэгээд одоо бас яах вэ дээ би үүнийг буруу гэж хэлж чадахгүй ч бас харахад их эвгүй юм харин манай дүүд ямар байдаг бол?
    харин утга санаа нь дандаа сайхан дандаа миний хүсэж байсан зөв зүйлүүд байх юм. Бас кириллээр бичдэг болсон чинь уншихад үнэхээр амар байна.

    Ямар ч байсан амжилт, сэтгэлийн амар амгаланг хүсэн ерөөе.

    ReplyDelete

comment