Tuesday, March 27, 2012

Ай хөөрхий гэж...

Буддизм гэж юу болохыг ч мэдэхгүй хүмүүс Бурхан Буддагаас аврал эрэн төвд номын дууг эм мэт бодно. Эрэлт, хэрэгцээ үүсгэнэ.

Буддизм гэж юу болохыг ч мэддэхгүй өөр хэсэг хүмүүс тал захтай дээл өмсч өнөөх мухар сүсгийн хэрэгцээг хангана.

Буддизм гэж юу болохыг ч мэдэхгүй өөр хэсэг хүмүүс өнөөх мухар сүсгийн бизнесийг Буддизм гээд ойлгочихсон хаа явсан газраа хараана.


Ай хөөрхий гэж...


Published with Blogger-droid v2.0.4

Monday, March 26, 2012

Хэн нэгэн тэр...

Хэн аз жаргалыг хүсч байна

Хэн нэгэн тэр

Хүссэн жаргалаа олох болтугай!


Хэн зовлонгоос хагацахыг хүсч байна

Хэн нэгэн тэр

Хэзээд үл зовох болтугай!


Хэн бусдын жаргалд атаархаж байна

Хэн нэгэн тэр

Хилэнцэт сэтгэлээсээ хагацах болтугай!


Хэн бусдын зовлонд баясаж байна

Хэн нэгэн тэр

Хэрцгий сэтгэлээсээ хагацах болтугай!


Товчилбоос

Хэн бүхний дотоод сэтгэл

Хайр энэрлээр дүүрээд

Хөрвөх үгүй дээд амгалангаас

Хэзээд үл хагацах болтугай!


Published with Blogger-droid v2.0.4

Sunday, March 25, 2012

Аз жаргал сэтгэл оюуны мөн чанартай.

Аз жаргал сэтгэл оюуны мөн чанартай. Аз жаргалыг сэтгэл оюун дээр л бүтээдэг. Дотоод сэтгэл оюунтайгаа ажиллаж, хөдөлмөрлсөнөөр л аз жаргалыг бүтээж чадна. Доржийг энэрэх сэтгэл, Доржид уурлах сэтгэл гэсэн хоёр өөр сэтгэл нэг хүнд хэзээ ч нэгэн зэрэг төрдөггүй. Энэрэхүй сэтгэлийг дотоод сэтгэлд төрүүлж, дадуулж болдог. Яг л бид нар уурлах сэтгэлийн эрхэнд орж өдөржингөө стресст автдаг шиг энэрэхүй сэтгэлийн эрхэнд орж өдөржингөө тайван амгалан байх хэмжээнд хүртэл энэрэхүй сэтгэлийг өөртөө дадуулж болдог. Уурлах орон зай үлдээлгүйгээр дотоод сэтгэлээ  энэрэхүй сэтгэлээр дүүргэж болдог. Хэрхэн яаж дадуулахыг Будда хэнээс ч дутуугүй сургасан. Өөрөө энэрэх сэтгэлгүй байж өрөөлд энэрэх сэтгэлийн тухай ярих нь тэнэг хэрэг ч хэн нэгэн энэ фостыг уншиж байгаа түүний сэтгэл оюунд сайнаар нөлөөлж магадгүй гэж горилоод Бурханы номноос мэдсэнээ бичлээ гэж...

Ум сайн амгалан болох болтугай!


Published with Blogger-droid v2.0.4

Thursday, March 22, 2012

Сайхан сэтгэлийн хүч ээ гэж...

Сайхан сэтгэлтэй хүнтэй таархаараа би, энэ хүний ажил үйлс нь бүтээсэй, энэ хүнд нэг тус болчих юмсан гэж өөрийн эрхгүй л боддог. Та нар ч гэсэн тэгж боддог байх. Сайхан сэтгэлийн хүч ээ гэж...


Published with Blogger-droid v2.0.4

Tuesday, March 20, 2012

Намайг оруулаад ихэнх хүмүүс...

Намайг оруулаад ихэнх хүмүүс "би", "намайг", "минийх" гэх жижигхэн тойрогт амьдардаг болхоор бусдын зовлонг ойлгож, өрөвдөж хайрлах чадваргүй байдаг.


Published with Blogger-droid v2.0.4

Monday, March 19, 2012

Намайг оруулаад ихэнх хүмүүс...

Намайг оруулаад ихэнх хүмүүс "би", "намайг", "минийх" гэх жижигхэн тойрогт амьдардаг болхоор бусдын баяр жаргалаас хуваалцах чадваргүй байдаг.


Published with Blogger-droid v2.0.4

Friday, March 16, 2012

Зовохтун, зовохтун...

Сайн ч бай, муу ч бай хамаагүй хэн нэгнийг муу муухайгаар бодож эхлэх үед өөрөө өөрийгөө зовоож эхэлдэг. Зовохтун, зовохтун...


Published with Blogger-droid v2.0.4

Sunday, March 11, 2012

Үхэл рүүгээ...

Чи хаашаа явж байна?

- Үхэл рүүгээ

Чи гутранга үзэлтэй хүн юм уу?!

- Үгүй чиш.

Тэгвэл чи жоохон юмтай юм шиг байна тийм үү?

- Магадгүй ээ. Харин чи хаашаа явж байгаагаа мэддэггүй юм байна... :)))


Published with Blogger-droid v2.0.4

Wednesday, March 7, 2012

Татаад бай! Уугаад бай!

Зулай гишгэж төрсөн дүү (бацаан) тамхи татдаг бололтой. Миний уушигны маш нимгэн цулцангууд болон миний эргэн тойрны хүмүүст миний татсан тамхины утаа маш их хортой юм байна гэдгийг ухааран ухаан дутаж байгаа бол ухаартлаа татаад байх хэрэгтэй. Архи, тамхи нь амь нас эрүүл мэндэд хортой юм байна гэдгийг ухаарах ухаан дутаж байгаа бол ухаартлаа уугаал, татаал байх хэрэгтэй. Залуу хүний чимэг гэж үзээд хамаг биенийхээ ясыг тараах шахам байж зовж төрүүлсэн эхийнхээ сэтгэлийг ч хайхрах хэрэггүй татаад байх хэрэгтэй. Миний амьдрал, миний юу хийх нь эд нарт хамаагүй гэж үзээд өөрийн чинь төлөө л гэж хэлж байгаа үгийг нь нэг чихээрээ оруулж нөгөө чихээрээ гаргаад залуу хүний чимэг болсон архи тамхиа хэрэглээд байх хэрэгтэй. Хожим элэгний цериоз, хатуурал, хорт хавдар, уушигны хорт хавдар тусаад өөртөө ч, бусдад ч ашиг тусгүй юм хийж байснаа ухаарах хүртлээ уугаал татаад байх хэрэгтэй. Ухаан тутаж байгаа бол ухаарах хүртлээ хэрэглээд бай. Өөрийн чинь төлөө ямар их хүн санаа тавьж, сайн сайхныг хүсэж байдгыг азаарах ч хэрэггүй. Юу сайхан дур сайхан, Татаад бай! Уугаад бай!


Published with Blogger-droid v2.0.4

Өөрийгөө жинхэнэ аз жаргалын эрэлчин гэж боддог бол...

Би нэг зүйлийг байнга хэлдэг. Үүнээсээ ч уйддаггүй. Дотоод оюун санааны хөгжил маш чухал. Хамгийн ихээр анхаарал хандуулж байх ёстой зүйлүүдийн нэг яах аргагүй мөн. Өөрийгөө жинхэнэ аз жаргалын эрэлчин гэж боддог бол аз жаргалыг хэрхэн бүтээдгийг мэдэх хэрэгтэй. Үүний тулд заавал шашин шүтэх албагүй. Өөрийн сэтгэл оюунаа судалж, ухаан санааныхаа жолоог өөр лүүгээ хандуулах хэрэгтэй. Будда ямар ч шашин номлолоос илүүтэйгээр аз жаргалд хүрэх аргыг заасан. Үүнийг би хаана ч хэлнэ. Угаасаа сургасан юм чинь. Энэ реклам биш шүү! Энэ баачка цаагуураа шашнаа рекламдаад байна гэж бодов оо! Статусынхаа төгсгөлд хэлэхэд та нар нэтээс Mipham гэдэг баачкагийн дуулсан About me ч билүү, What about me ч билүү нэг тиймэрхүү нэртэй дууны клипыг нь олж үзээрэй.


Published with Blogger-droid v2.0.4

Monday, March 5, 2012

Учрал бүхэн хагацал

Хавар болгон ургаж буй цэцэгс

Хагдарч харагдана.

Намар болгон нүцгэрч буй модод

Нахиалж үзэгдэнэ.

Учрал бүхэн хагацал болохыг

Ухаарсан нас минь дэндүү бага

Ай, ачит номын багшийн минь

Адистид гэлтэй.


Published with Blogger-droid v2.0.4

Saturday, March 3, 2012

Сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай!

Амьд амьтан бүхэн энэрэл хайр, асрал нигүүслэлийн сэтгэл лугаа төгөлдөр болох болтугай! Ган зудын гамшиг хэзээд бүү гараг. Гал усны гашуун зовлон нэрийн төдий ч үл оршиг. Үр тариа цагтаан боловсорч, өлсөж ундаасахын зовлон хэзээд үл гарах болтугай! Амьтан бүхэн сайн сайхан бүхний эх болсон саруул ухаан, нигүүлсэнгүй сэтгэл лугаа төгөлдөр болох болтугай! Гяндан шорон бүхэн гүмүда цэцгийн цэцэрлэг болох болтугай! Ан амьтан ч хүмүүн төрөлхтөнөөс айх аюулгүй амар жимэр орших болтугай! Хор хөнөөлт зэвсэг бүхэн хорхой хүргэм ааруул болох болтугай! Дайн самуун хэзээд үл гарч даяр олноороо амар жимэр амьдрах болтугай! Алт эрдэнэд шунагч бүхний сувдаг сэтгэл нь амирлах болтугай! Амьтан бүхний дотоод сэтгэлд уурын гал хэзээ ч бүү бадраг. Асрал энэрэлийн сэтгэлээр хэзээ ч үл хоосрог. Ширүүн шуурга, хуй салхиний аюул хэзээ ч үл гараг. Далай тэнгисийн ус тогтуун байж сэтгэлд зохистойгоор долгиолох болтугай! Нярайлж буй эмэгтэй бүхэн зовлон үгүйгээр төрөх болтугай! Хүүхэд хөгшид ч өвчингүй байж хөгжин цэнгэж жаргах болтугай! Хулгай дээрмийн аюул бүхэн амирлаад хотол олноороо амар жимэр амьдрах болтугай! Товчилбоос энэ буурал замбуулин энхжингийн орон мэт болох болтугай!