Асуулт: Юунд итгэж болохгүй вэ?
Хариулт: Сэтгэлд төрсөн мэдрэмждээ.
А: Яагаад?
Х: Миний бодлоор сэтгэлд төрж буй мэдрэмжүүд оюун-ухаан мөн боловч шинжилж танин мэдсэн оюун-ухаан биш юм. Өөрөөр хэлбэл сэтгэлд төрж буй мэдрэмжүүд мэдэрсэн зүйлийнхээ оршин байгаа байдлыг: Мөн үү? Биш үү? Зөв үү? Буруу юу? Үнэн үү? Худал уу? гэдгийн шинжлээд зөвөөр танин мэдсэн оюун-ухаан биш тул итгэж болохгүй.
А: Тэгвэл юунд итгэж болох вэ?
Х: Мэдэрч буй зүйлийнхээ оршин байгаа байдлыг шинжлээд зөвөөр танин мэдсэн оюун-ухаандаа итгэх хэрэгтэй. Ер мэдрэмж гэдэг сэтгэлд байнга л төрж байдаг өнгөц ухамсар. Харин зөвөөр танин мэдсэн оюун-ухаан бол сэтгэж, ажиглаж, шинжилсний үр дүнд төрдөг.
Анхны сэтгэгдэл...
ReplyDeleteЯагаад итгэж болохгүй гэж? Харин ч түүнд итгэж түүн дээр өөрийн дүгнэлтийг хийж ойлгоцоо тодорхой болгох ёстой бусуу?
Та мэдрэмжиндээ итгэж болохгүй гэсэн байна.
ReplyDeleteМэдрэмж -> Бодол -> Итгэл үнэмшил -> Үйлдэл/Шийдвэр гэж бас болох юм даа/ болдог бусуу?